skip to Main Content
11-324738 info@takhico.mn

Эрхэм хүндэт Хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түншүүд, ажиллагсад аа,

Та бүхэнд компанийн үйл ажиллагаа, хамт олныхоо ололт амжилтын талаар танилцуулахад таатай байна.

Сүүлийн жилүүдэд манай компанийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн, хөгжиж дэвшсэн он жилүүд байсан болно. Өнгөрсөн онд компанийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор түрээсийн гэрээнүүдийн хугацааг сунгаж, үндсэн түрээсийн гэрээний нөхцөл заалтуудыг үргэлжлүүлэн мөрдөж ажиллахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулснаар компанийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого буюу түрээсийн орлогыг бууруулахгүй байх нөхцөлийг бий болголоо.

Бид компанийн хэтийн зорилгодоо хүрэхийн тулд компанийн үндсэн орлого олж байгаа үл хөдлөх хөрөнгө болох барилга байгууламжийн зах зээлийн бодит үнэлгээг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Үнэлгээний олон улсын стандартын дагуу мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх ажлыг хийлгүүлж, санхүүгийн тайлан тэнцэлд тусгаснаар нийт хөрөнгийн үнэлгээг баталгаажуулсан. Ингэснээр компанийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ бодитойгоор нэмэгдэж чадсан юм. Цаашид ч бид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд энэ ажлын хүрээнд 2017 үл хөдлөх хөрөнгийн хэтийн зураг төслийн ажлыг үргэлжлүүлж, компанийн үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн хөгжлийн архитекторын  эскиз зураг хийлгүүлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хурлаар батлуулж, зөвшөөрөл гаргуулсны үндсэн дээр ажлын зургийг хийлгэж байна.

2017 оны компанийн санхүүгийн тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (IFRS)-ын дагуу гаргаж, олон улсын PwC аудитын компаниар олон улсын түвшингийн бүрэн хэмжээний хөндлөнгийн аудит хийлгэн дүгнүүлснээр  цаашид компанийн санхүүгийн тайланг олон улсын жишгээр тайлагнаж байх эхлэлийг амжилттай хэрэгжүүлж чадсан болно.

Цаашид ч бид даяарчлагдаж буй дэлхийн хөгжилтэй , түншүүд, харилцагчид нартайгаа хөл нийлүүлэн алхаж, салбартаа шилдэг, тав тухтай тохилог үйлчилгээг үзүүлдэг компанийн нэг болж, хамгийн сайн засаглалын тогтолцоотой байж, ил тод байдлыг бэхжүүлэн ажиллахаа илэрхийлж байна.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ирээдүйн ажил үйлсэд амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал                               Л. Энхнасан

Back To Top