skip to Main Content
11-324738 info@takhico.mn
Мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Тахько (ХК) компанийн хамт олныг төлөөлөн мэндчилгээ дэвшүүлж байна. Бид хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, харилцагч байгууллага, хэрэглэгчдэд компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, тэдний санал бодлыг тогтмол сонсч, үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна. Улс орон зах зээлд шилжих эхний үед өмч хувьчлалаар байгуулагдсан манай компани байгуулагдсан үеэс одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, компанийн өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил, үйлчилгээ явуулж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, нийгмийн хариуцлага, компанийн засаглалыг улам хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бид цахим хуудсаараа дамжуулан хувьцаа эзэмшигч, харилцагч та бүхэнд компанийн үйл ажиллагааны тухай мэдээ мэдээллийг хурдан шуурхай хүргэж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа ил тод явуулан Та бүхэнтэй хамтран ажиллах болно. Хувьцаа эзэмшигч, харилцагч, хэрэглэгч та бүхэн манай цахим хуудасны байнгын үйлчлүүлэгч нь байж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сайн засаглал

Байгууллагын хариуцлагын бас нэгэн чухал үзүүлэлт нь засаглал юм. Бид байгууллагын засаглалаа олон улсын сайн засаглалын зарчмуудын дагуу хөгжүүлэн, бэхжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Бид засаглалын хүрээнд удирдлагын бүтэц, зохион байгуулалт, бодлого, тогтолцоонуудыг оновчтой, зөв зохистой, болгон бүрдүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд нэн тэргүүнд үнэн, зөв мэдээллээр удирдлагыг цаг алдалгүй хангаж, шийдвэр гаргалтыг бодитой, оновчтой, шуурхай, зөв зохистой болгох механизмыг бүрдүүлж, ил тод, нээлттэй, өндөр хариуцлагатай гүйцэтгэлийн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгон бэхжүүлэх чиглэлээр сайжруулалт хийн ажиллаж байна.

Засаглалын бүтэц

Засаглалын үйл ажиллагаа

Тахько (ХК) компанийн засаглалын бүтэц, тогтолцоо нь  Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс, компанийн дүрмээр тодорхойлогдож, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр, дүрэм, журам, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг юм.

            Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудитын, цалин урамшууллын,  нэр дэвшүүлэх байнгын хороодтой байх бөгөөд тэдгээр хороодын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд ажиллаж байна.

Компанийн тухай хууль, дүрэмд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох хүн нэрээ дэвшүүлж, саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гаргадаг.  Нэр дэвшүүлэх хороо нэр дэвшигчдийг бүртгэж, тэдгээр нэр дэвшигчид хууль, тогтоомж, дүрэмд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн ба хараат бус гишүүний шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, шаардлага хангасан нэр дэвшигчийн талаарх санал дүгнэлт гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулдаг.

            Компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч нь Гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгож томилох бөгөөд захирал нь компанийн Дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан контрактын гэрээнд заасан эрх хэмжээний дотор Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны журмын дагуу  компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажилладаг юм.

            Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх асуудал, Төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх хороодыг байгуулах, тэдгээрийн дарга, гишүүд, Гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэх, сонгох асуудал хууль, дүрэмд зааснаар ил тод явагдаж хэвшсэн байна.

            Засаглалын дээр дурдсан журмуудыг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж, хэрэгжүүлж ажилласнаар Гүйцэтгэх захирал Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр, баталсан төлөвлөгөөний биелэлт болон компанийн үйл ажиллагааны тайланг Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаж, Төлөөлөн удирдах зөвлөл үнэлэлт дүгнэлт өгч түүнийгээ хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж хэлэлцүүлдэг тогтолцоо бүрэн хэвшсэн.

            Тус компанийн засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа нь хууль тогтоомж, дүрэм, төрийн зохицуулах байгууллагаас гаргасан журам, стандарт, зөвлөмжийн дагуу хэрэгжиж байгаа болно.

            Компани өөрийн засаглалын бодлого, журам, үйл ажиллагааны хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК-д тухай бүрт нь мэдээлж, тайлагнахын зэрэгцээ олон нийт, хувьцаа эзэмшигчдэд хүргэх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ийн дагуу мэдээлж ирсэн.

Тахько (ХК) компани нь Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс, гаднын компаниудын сайн засаглалын туршлагаас суралцан Сайн засаглалыг нэвтрүүлэх, компанийн засаглалаар манлайлахаар чармайн ажиллаж ирсэн бөгөөд Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийг идэвхжүүлэхээр Компанийн засаглалын үндэсний зөвлөл /КЗҮЗ/, нэгдэн ажиллаж байна.

Компанийн бүтэц зохион байгуулалт

Засаглалын дотоод дүрэм, журам

Компанийн засаглалыг хөгжүүлж, хэрэгжүүлэх зорилгоор батлан мөрдөн ажиллаж байгаа баримт бичгүүд:

  • Ногдол ашгийн бодлого
  • Төлөөлөн удирдах зовлөлийн үйл ажиллагааны журам
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журам
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хорооны үйл ажиллагааны журам
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журам
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журам
  • Мэдээлэлийн үйл ажиллагааны журам
  • Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам
  • Дотоод хяналтын журам
  • Гүйцэтгэх удирдлагын зүйл ажиллагааны журам

Компанийн засаглалын өөрийн үнэлгээ

,,,

Хувьцаа эзэмшигчид

Тахько (ХК) компани  нь нийт 1,189,983 ширхэг энгийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргасан. 2018 оны 12 сарын 31-ний байдлаар нийт 628 хувьцаа эзэмшигчтэй байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурал

Тахько (ХК) компанийн хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх гол хэлбэр нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага байдаг. Компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Компанийн тухай хуулийн 62.1-т заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах болон Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс эсвэл компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр тогтоосон компанийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан гэх мэт гол асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.

2017 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

2018 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

2019 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

Хувьцааны мэдээлэл

Үнэт цаасны зах зээлийн мэдээлэл

Хувьцааны арилжааны дундаж ханш (төгрөг) 10,055.60 11,628.83 20,505.64 18,112.15
Хувьцааны дансны үнэ (төгрөг) 1,901.82 11,770.55 12,214.01 12,091.19
Хувьцааны хаалтын ханш (жилийн эцсийн) 11,000 16,990 21,840 18,480
Хувьцаа эзэмшигчдийн тоо 624 623 623 623
Хувьцааны төвлөрлийн хувь 83.93% 83.93% 83.93% 83.93%

Хувьцааны ханшийн график (2000-2018 он)

Хувьцааны ханшийн график сүүлийн нэг жилээр (2017-2018 он)

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Лутаагийн Буянбат

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Шаравын Мөнх-Очир

Нарийн бичгийн дарга

Лувсансамбуугийн Дашмягмаржав

Ердийн гишүүн

Түдэвийн Доржготов

Ердийн гишүүн

Даваадашийн Минжмаа

Ердийн гишүүн

Ганхуягийн Оюунгэрэл

Ердийн гишүүн

Жамбаагийн Чимэдцэрэн

Ердийн гишүүн

Батнасангийн Бямбасүрэн

Хараат бус гишүүн

Сахъяагийн Итгэл

Хараат бус гишүүн

Базаррагчаагийн Сийлэгмаа

Хараат бус гишүүн

Ногдол ашгийн бодлого

Компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан “Ногдол ашгийн бодлого”-ын баримт бичигт заасан журмын дагуу хуваарилдаг бөгөөд 1992-2017 онд хувьцаа эзэмшигчдэд 1,014,268,2 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилан олгосон.

Тахько (ХК) компани нь хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийг зохистой түвшинд байлгаж, нэгж хувьцаанд  хуваарилах ногдол ашгийн хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж, 2005 оноос эхлэн жил тутам ногдол ашиг хуваарилах зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг (төгрөгөөр)

2008 он 2009 он 2010 он 2011 он 2012 он 2013 он 2014 он 2015 он 2016 он 2017 он 2018 он 2019 он 2020 он
36.00 45.00 56.00 56.00 56.00 56.00 82.00 108.00 108.00 108.00 108.00 108.00 108.00
Back To Top