skip to Main Content
11-324738 info@takhico.mn
Анкор үйлчилгээний төв

2015 онд компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МА-3 барилгыг бизнес, соел урлаг, бүхий л салбарын үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээбуюу хурал зөвлөгөөн, семинар, хүлээн авалт, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах чадвартай сүүлийн үеийн тоног төхөөрөмж, орчин үеийн шийдэл бүхий засал чимэглэлтэй АНКОР төвийг байгуулж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа билээ.  АНКОР төв нь зориулалтын гэрэл тусгал, хөгжмийн систем, электрон тоног төхөөрөмж, дэлгэц, тайзнаас гадна ханан тольтой өвөрмөц засал шийдэлтэй 204 м2 бүхий 70-150 хүн хүлээн авах хүчин чадалтай танхим, хурлын өрөө,  кофе шоптой катеринг үйлчилгээг үзүүлэх  боломжтой цогц төв болсон юм.

2017 онд Анкор төвд үйл ажиллагааны чиглэлийн дагуу (сургалт, семинар 20, хурал уулзалт 12, урлаг соёлын арга хэмжээ 5, баяр ёслолын арга хэмжээ 16, шагнал гардуулах ёслол 3 , үзэсгэлэн худалдаа  3 зэрэг) нийт  59  удаагийн,  707 цагийн  арга хэмжээ зохион байгуулж ажилласан юм.

Back To Top