skip to Main Content
11-324738 info@takhico.mn

БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГА БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Тахько (ХК) компани нь байгууллагын хариуцлагын хүрээнд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрийн өмнө хүлээж буй үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлж, эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах замаар байгууллагынхаа зөв, эрүүл өсөлт хөгжил, бизнесийн тогтвортой байдлыг хангах бодлого баримтална.  Тахько (ХК) компани нь тогтвортой хөгжлийн асуудлыг бүхий л бодлого, үйл ажиллагаандаа тусгаж авч үзэн, анхаарч ажилладаг.

Тогтвортой ажлын байр

Аливаа байгууллагын нийгмийн хариуцлагын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь нийгэмдээ ажлын байр бий болгож, тогтвортой хадгалах замаар ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн амьдралыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах явдал байдаг. Бидний хувьд ажилтан, албан хаагчдынхаа тоог тасралтгүй өсөн нэмэгдүүлж тогтвортой ажлын байраар ханган улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Хүний эрх, эрх тэгш байдал, үл ялгаварлал

Байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх бөгөөд хууль ёсны аливаа эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг баримталдаг. Бид ажилтнуудынхаа улс төр, нийгэм, соёлын гэх зэрэг бүхий л эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ удирдлага, ажилтнуудын бүтэц, шийдвэр гаргалтын бодлого, тогтолцоонууддаа эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогыг баримталж ажилладаг.

Түүнчлэн байгууллага нь ажилтнуудынхаа санаа бодол, хүсэлт, шаардлагыг сонсож, шуурхай байдлаар зөв зохистой, шударга байдлаар шийдвэрлэж ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлийг байнга сайжруулахад чиглэсэн бодлогыг баримталдаг.

Аливаа байгууллага ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь нийгмийн хариуцлагын нэн чухал суурь үзүүлэлт болдог. Тахько (ХК) компани нь бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг баримталдаг. Энэ хүрээнд бид ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, найдвартай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьдаг.

Мөн байгууллага нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, ажлын байран дах ёс зүйд нийцсэн, хамт олны эерэг, зөв зохистой уур амьсгал, соёлыг бүрдүүлэх, нийгэм, хүрээлэн буй орчны өмнө хүлээх байгууллагын хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын бүх ажлын байр, орчныг мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээнээс ангид байлгах бодлогыг баримталдаг.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаардаг бөгөөд жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжийг олгож, эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, ажилтнуудаа  үзлэг, оношлогоонд бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Ингэснээр бид ажилтнууданхаа эрүүл мэндийн аливаа асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжийг олгодог.

Хөдөлмөрийн эрх тэгш байдал

Байгууллага нь арьс, өнгө, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, боловсрол, мэргэжлээрээ өөр өөр олон янзын хүмүүсээр хамт олноо бүрдүүлж, хөгжүүлэн, бэхжүүлэх явцдаа ажилтан бүрт шударга, хүндэтгэлтэйгээр хандаж, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаа, амжилтад хувь нэмрээ оруулах, мөн өөрсдийн чадавхийг олж харах боломжтой, аятай таатай ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж, хөдөлмөрийн болон ажлын байрны эрх тэгш байдал, хүний эрхийг дээдлэх зарчмыг эрхэмлэж, чанд баримталж ажиллах бодлогыг баримтална.

Мөн байгууллага нь ажилтнуудад зохих ажил, хөдөлмөр эрхлэх, хөгжиж дэвших боломжуудыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу үнэнч, шударгаар санал болгож, сонгон шалгаруулах замаар олгох бодлогыг баримтална. Түүнчлэн байгууллагын ажилтан болон аливаа ажлын байранд сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл гаргасан бүх хүмүүст тэдгээрийн ажил, мэргэжилтэй холбоотой ур чадвар, мэдлэг, боловсрол, авъяас, чадварыг тухайн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан авч үзэж, шударгаар үнэлэн, өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулна.

Байгууллагын удирдлага, хяналтын ажилтнууд нь бусад ажилтнууд, хамт олноо бүх талаар сайнаар үлгэрлэн, манлайлж ажиллах үүрэгтэй бөгөөд ажилтнуудыг зөвхөн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр нь шударгаар үнэлж, дүгнэн, цалин урамшууллыг олгох бодлогыг баримталж байна.

Байгууллага нь ажлын байран дээрх аливаа дарамт, хавчлагыг үл тэвчих бодлогыг баримталдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнууд цаг ямагт харилцан бие биетэйгээ болон бусадтай шударга, хүндэтгэлтэй, ёс зүйтэй байдлаар харилцаж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд заасан ёс зүйн зарчим, хэм хэмжээнүүдийг мөрдөж ажиллахын зэрэгцээ, өөрсдийн зан байдал, үйлдлийг байгууллагын үнэт зүйлстэйгээ байнга харьцуулан, үнэлж, дүгнэж, сайжруулж байхыг үүрэг болгодог.

Оффис, ажлын байрны тохижилт

Бид ажилтнуудынхаа тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудаа холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмуудад нийцсэн тохилог, дулаан, хангамж сайтай оффис, ажлын байраар хангаж ажилладаг. Бид ажилтнуудаа эрүүл, аюулгүй, тав тухтай, хамт олны эерэг уур амьсгалтай орчинд ажлаа үр дүнтэй, бүтээмж өндөртэй явуулах нөхцөл бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Энэ хүрээнд бид ажилтнуудаа шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл, уулзалтын өрөө, сургалтын танхим, цайны өрөө, спорт заал зэргээр тогтмол ханган, ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг байнга үнэлж, дээшлүүлэн ажиллаж байна.

Аялал зугаалга, спортын үйл ажиллагаа

Бид ажилтнуудынхаа чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрөөх, сурч хөгжих, хамт олонтойгоо цагийг эерэг, зугаатай байдлаар өнгөрөөх боломжийг олгох зорилгоор жил бүр ажилтнуудын дунд зохион байгуулах аялал, зугаалга, спорт, баярын арга хэмжээнүүдийг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, бид жил бүрийн 8 сард байгууллагын бүх ажилчдыг хамруулсан зуны аялал, шинэ жилийн баяр, ёслолын ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 7 хоног бүр ажилтнуудаа спорт зааланд очиж /үнэ төлбөргүйгээр/ сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Ажилтнуудын гэр бүл, хүүхдийн бэлэг

Бид ажилтнуудынхаа гэр бүлд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд жил бүр эх үрсийн баяр  бяцхан үрсэд баярын бэлэг барьж, шинээр хүүхэдтэй болж буй аавуудад цалинтай чөлөө олгодог уламжлалтай.

Өндөр настай ажилтнуудын хүлээн авалт

Бид зөвхөн одоо ажиллаж байгаа ажилтнуудаасаа гадна өмнө манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 300 гаруй ажилтнуудаа байгууллагын дэргэдэх Ахмадын зөвлөлөөр дамжуулан жил бүр ахмадын баяраар хүлээн авч уулзаж, ахмад туршлагатай ажилтнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Татвар, хураамж төлөлт

Бид өөрсдийн улс эх орныхоо өмнө хуулиар хүлээж буй хариуцлагаа бүрэн ухамсарлаж ажилладаг бөгөөд бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа татвар, хураамж, шимтгэлээ холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу цаг хугацаанд нь үнэнч, шударгаар төлөх замаар эдийн засаг, нийгэмдээ бодит хувь нэмрээ оруулан ажиллахыг эрхэмлэдэг. Манай байгууллага нь татвар төлөлтөөр хувийн хэвшлийг манлайлагчдын тоонд байгуулагдсан цагаасаа хойш зүй ёсоор орсоор ирсэн.

Шудрага өрсөлдөөн

Байгууллага нь өрсөлдөөний тухай холбогдох бүхий л хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа чөлөөт, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмыг дээдлэх бодлогыг баримталж ажилладаг.

Хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах

Бид хэрэглэгч харилцагч үйлчлүүлэгчиддээ үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдгээрийн мэдээллийн нууцыг чанд сахин хамгаалах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах явдлыг чухалчлан үздэг.

Түнш, хамтрагчдын харилцаа

Байгууллагын хамтран ажилладаг түншлэгчид, нийлүүлэгчид, гэрээт гүйцэтгэгчид болон гуравдагч талууд нь байгууллагыг амжилтанд хүрэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Тиймээс бид тэдгээртэй найдвартай, тогтвортой харилцаа, холбоог бий болгож, харилцан хамтран ажиллахад үр дүнтэй, оновчтой удирдлага, зохион байгуулалттай байхыг эрхэмлэнэ ажилладаг.

Back To Top