skip to Main Content
11-324738 info@takhico.mn
Төслийн танилцуулга

Компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор бүх төрлийн хог хаягдал, нүүрснээс шингэн түлш болон цахилгаан гаргах төслийг эхлүүлж, төслийн зах зээлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах шатандаа явж байгаа бөгөөд эхний ээлжинд төслийн дэд төсөл болох хаягдал тосыг боловсруулж сайжруулсан түлш хийх төслийн бэлтгэл ажлыг хангаад байна.

Төслийн нэр Улаанбаатар хотод байрлалтай компанийн өөрийн эзэмшлийн газарт байгаль орчинд ээлтэй ааргаар “Хаягдал тос, мазут, дизель боловсруулж сайжруулсан түлш болон цахилгаан үйлдвэрлэх төсөл”.

 

Төслийн тодорхойлолт Тахько (ХК) компанийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл нь хаягдал тос, мазут болон дизель түлшийг боловсруулж сайжруулсан түлш, цахилгаан үйлдвэрлэх онцлоготой. Төслийн зорилго нь дотоодын зах зээлийг чанартай, найдвартай, хямд шатахуун болон цахилгаанаар хангахад оршино.

 

Төслийн нийт өртөг 812.004 сая төгрөг (Тоног төхөөрөмж, барилга байгууламж, тээвэр, дэд бүтэц орсон )

 

Шаардлагатай түүхий эд

 

 

Жилд үйлдвэрлэх сайжруулсан түлшний хэмжээ

 

611,298 литр хаягдал тос, мазут, дизель/жилд

(※ Жилд 348,702 литр ус болон 2,880 литр сайжруулах бодис шаардлагатай)

 

 

960,000 Литр /жилд

(2.9кЛитр/хоногт ※Нийт үйлдвэрлэсэн түлшний 8.8%-ийг цахилгаан гаргахад ашиглана)

 

Жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ

 

322.37 МВтц/жилд

(※Төхөөрөмжийн өөрийн хэрэгцээнд 6кВт цахилгааныг ашиглана)

 

 

Жилд бууруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ

 

370.72 тонCO2тэнцэх/жилд (Төсөл)

(Төвийн эрчим хүчний сүлжээний нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын коэффициент: 1.15 тонCO2тэнцэх/МВтцагт)

Төслийн байршил                                               Гурвалжин, Хан-Уул дүүрэг

 

Төслийн хэрэгжилт Үйлдвэрийг 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа болно. Шийдвэрлэх гол асуудал нь үйлдвэрлэсэн шингэн түлш, цахилгааныг борлуулах үнийг тохирох.

 

Төслийн санхүүжилт Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА”-гийн хөнгөлөлттэй зээл болон компанийн өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Back To Top