Төслийн нэр
Улаанбаатар хотод байрлалтай компанийн өөрийн эзэмшлийн газарт байгаль орчинд ээлтэй ааргаар “Хаягдал тос, мазут, дизель боловсруулж сайжруулсан түлш болон цахилгаан үйлдвэрлэх төсөл”.
Төслийн тодорхойлолт
Тахько (ХК) компанийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл нь хаягдал тос, мазут болон дизель түлшийг боловсруулж сайжруулсан түлш, цахилгаан үйлдвэрлэх онцлоготой. Төслийн зорилго нь дотоодын зах зээлийг чанартай, найдвартай, хямд шатахуун болон цахилгаанаар хангахад оршино.
Төслийн нийт өртөг
812.004 сая төгрөг
(Тоног төхөөрөмж, барилга байгууламж, тээвэр, дэд бүтэц орсон )
Шаардлагатай түүхий эд
611,298 литр хаягдал тос, мазут, дизель/жилд
(※ Жилд 348,702 литр ус болон 2,880 литр сайжруулах бодис шаардлагатай)
Жилд үйлдвэрлэх сайжруулсан түлшний хэмжээ
960,000 Литр /жилд
(2.9кЛитр/хоногт ※Нийт үйлдвэрлэсэн түлшний 8.8%-ийг цахилгаан гаргахад ашиглана)
Жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ
322.37 МВтц/жилд
(※Төхөөрөмжийн өөрийн хэрэгцээнд 6кВт цахилгааныг ашиглана)
Жилд бууруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ
370.72 тонCO2тэнцэх/жилд (Төсөл)
(Төвийн эрчим хүчний сүлжээний нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын коэффициент: 1.15 тонCO2тэнцэх/МВтцагт)
Төслийн байршил
Гурвалжин, Хан-Уул дүүрэг
Төслийн хэрэгжилт
Үйлдвэрийг 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа болно. Шийдвэрлэх гол асуудал нь үйлдвэрлэсэн шингэн түлш, цахилгааныг борлуулах үнийг тохирох.
Төслийн санхүүжилт
Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА”-гийн хөнгөлөлттэй зээл болон компанийн өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.